Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа
Тусламж

Та орон сууцтай болох зорилгодоо хүрсэн үү?

Хүний амьдралын анхдагч чухал хэрэгцээ бол агаар, хоол, ус, орон байр, хувцас, дулаан тухлаг орчин, нойр зэрэг байдаг. Таны тав тухтай амьдрах орон байрны хэрэгцээ хангагдсан уу? Хэрэв үгүй бол.....Бид туслахад бэлэн байна.

1

Таны гадны орныг зорих болсон анхны төлөвлөгөө юу байсан бэ? Энэ асуултыг хамгийн сүүлд хэзээ өөртөө тавьсан бэ?

  • Хурдацтай хөгжиж буй Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах
  • Суралцах, мэдлэг боловсрол оо нэмэгдүүлэх
  • Амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах
  • Ирээдүйд үр хойчдоо илүү ихийг үлдээх
  • Өөрийн болон үр хүүхдүүдийнхээ мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх
  • Аав, ээж, эхнэр, нөхөр, үр хүүхдүүдтэйгээ илүү сайхан амьдрах


Таныг дээрх асуудлуудын аль нэг нь гадаад орныг зориход илүү их түлхэц болсон байх.

Бид анх гадаад орныг зорихдоо үзүүлээд өгнө мөнгийг хураах шиг болно, очоод хамгийн хурднаар Монголдоо тавьсан жижиг өр төлбөрүүдээ дарна. Гэр бүлдээ илүү сайхныг мэдрүүлнэ, амьдрал ахуйгаа сайжруулна өөрийн гэсэн орон сууц, унах унаатай болно, өр төлбөргүй болно гэж явдаг.

Гэтэл бодит байдал дээр энэ бүгд богино хугацаанд биеллээ олдог уу? Та бүхэн өөрөөсөө нэг асуугаарай.

Олон хүний амнаас ам дамжсан ярианаас эхний үедээ бид Монголдоо төлсөн өр төлбөрөө төлдөг боловч тодорхой хугацааны дараа амьдарч буй улсынхаа хэрэглээний хэв маягт уусах, найз нөхөдтэй болж, танилын хүрээ нэмэгдэхийн хэрээр хэрэглээний зардал нэмэгдэж нэг л мэдэхэд урдаа тавьсан зорилгоо мартаж урт удаан цаг хугацааг хүний газарт үр дүнгүй өнгөрөөсөн байдаг.

Иймд бид зорилгодоо үнэнч байж хийсэн бүтээсэн хэлсэн ярьсандаа хүрдэг хүн бүхнийг дэмжихийн тулд энэхүү Орон сууцны лизингийн үйлчилгээг санаачлаад байна.

4

Лизингийн үйлчилгээ орон сууцны зээлээс ялгаатай юу?

  • Та орон сууцаа зээлээр авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зээлийн олголт хийхээс өмнө зээлдэгчийн нэр дээр гарч барьцааны гэрээгээр барьцаалагддаг.
  • Харин лизингээр орон сууц түрээслээд худалдан авах тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ түрээслүүлэгчийн нэр дээр гарах бөгөөд түрээслэгч түрээсийн төлбөрөө гэрээний дагуу төлж дууссаны дараа гэрчилгээг түрээслэгчийн нэр дээр гардаг.

 

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

хэний нэр дээр гарах вэ?

Орон сууцны зээл  ---------> Зээлдэгчийн нэр дээр
/зээлдэгч/
Орон сууцны лизинг  ---------> Түрээслүүлэгчийн нэр дээр
/түрээслүүлэгч/
Барилгын компанийн
хувь лизинг
 ---------> Барилгын компанийн нэр дээр
/худалдагч тал/

 

 

2

Тийм бол Лизинг гэж юу вэ?

Лизинг бол түрээслэхтэй л адил, та орон сууцаа багахан хугацаагаар түрээсэпж байна гээд л ойлгочих.
Та лизингийн үйлчилгээ авах нь шууд худалдан авалт хийснээс илүү ирээдүйн үнэ цэнийг бүтээдэг.

Урт хугацаатай орон сууцны зээлд хамрагдах нь шаардлага өндөр, олон зүйлийн баталж нотлох хэрэгтэй болдог бол Лизинг-д хамрагдсанаар бид хүн нэг бүрийн орлогын төрөл, онцлог зэргээс шалтгаалан зөвхөн танд зориулсан уян хатан нөхцөлийн хүрээнд зөвлөлдөн богино хугацаанд зорилгодоо хүрэх, хүүгийн хэмнэлттэй байх, эд хийж бүтээх үедээ хөрөнгөтэй болох явдлыг бүрдүүлэх юм.

Инвескор санхүүгийн байгууллага нь жил бүр гадаад улсыг зорих иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсонтой холбоотой танд хамгийн ойроос найдвартайгаар таны зорилго төлөвлөгөөг эхлүүлэх гүүр болон ажиллах юм. Гадаад улсад ажиллаж амьдарч буй та бүхэндээ зориулан богино хугацаанд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцтай болох санхүүгийн түрээсийн нөхцөлийг санал болгож байна.

3

Мөрөөдлийнхөө орон сууцтай хэрхэн учрах вэ?

  • Урьдчилгаа төлбөр өндөр төлбөл сарын төлөлт бага болно гээд хүлээсээр байна уу.
  • Ирээдүйд сайхан бүхний төлөө бус өнөөдрөөр амьдарч олсон хэдэн төгрөгөө аар саар зүйлд зарцуулсаар байгаа юм биш биз.
  • Урьдчилгаа төлбөрөө бүрдэхийг хүлээж байх зуур өрсөлдөгч чинь орон сууцтай болсон байх вий.
  • Их ажлын дараа их орлогын дараа хэт их өндөр дүнтэй өргөн хэрэглээний зүйлд цалингаа үрэн таран хийсээр байгаа юм биш биз.
5

Та хэр ихийг төлөх вэ?

  • Ипотекийн зээл: Та банкнаас 8 хувийн хүүтэй 100 сая төгрөгийн орон сууцны зээлийг 180 сарын хугацаатай авахад хугацааны эцэст хүүгийн төлбөрт нийт 72 сая төгрөг төлнө. Нийт зээл хүүгийн хамт 172 сая төгрөгийг бүрэн төлсний дараа орон сууцаа өөрийн болгосон байх болно

 

 

 

  • Бид таны эргэн төлөх орлогыг илүү уян хатан бодитой харж төлбөрийн таатай нөхцөл санал болгоно. Та 36 сарын хугацаатай 100 сая төгрөгийн орон сууцыг түрээслээд худалдан авахад нийт 19.6 сая төгрөгийн хүүг төлөх бөгөөд та зээл хүүгийн хамт нийт 119.6 сая төгрөгийг төлсний дараа та орон сууцаа өөрийн болгосон байх болно.

Лизингийн үйлчилгээ авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө

1

Төсвөө тодорхойлох

Юуны өмнө орон сууцаа зөв сонгох хэрэгтэй. Өөрийн хэрэгцээндээ ямар орон сууц сонгох нь маш чухал. Хамгийн чухал нь санхүүгийн боломж бололцоондоо тааруулж тооцох ёстойгоо мартаж болохгүй. Санхүүгийн боломжиндоо тааруулж сонгох уу, сэтгэл хөөрлөөр сонгож дараа нь санхүүгийн дарамтад орох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Өөрт тохирсон, өөрийн боломжиндоо таарсан орон сууцыг сонгох хэрэгтэй.

2

Урьдчилгаа төлбөр цуглуул

Урьдчилгаа төлбөр аль болох ихийг цуглуул. Хуримтлал үүсгэ. Хадгаламж нээгээд өөрийн байраа захиалах хугацаагаа тодорхой болгоод тэр хүртэлх хугацаатай хадгаламж нээ. Сар бүр тогтмол орлого хадгаламждаа хий.

3

Өөрийн хэрэгцээг тодорхойлох

Хүний анхдагч гурван хэрэгцээний нэг бол яах ч аргагүй орон сууц юм. Ажил гэр хоёр ойрхон байх эсвэл хүүхдийн сургууль цэцэрлэг ойрхон байх нь танд маш олон давуу талыг авчирна. Тиймээс та өөрт хамгийн ойр хэрэгцээт орон сууцыг сонгоорой.

4

Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав (Судалгаа хийх)

Орон сууц авахаар төлөвлөж байгаа бол судалгаа хийх нь маш чухал. Тухайн газар төвийн шугамтай холбогдсон байна уу? барилгын компани өмнө нь ямар барилга барьж байсан бэ? гэх мэт олон мэдээллийг шалгах ёстой. Гэвч энгийн иргэд энэхүү мэдээллээс хол байдгаас болж алдах нь олонтой. Мэдээлэлтэй ойр байдаг мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

5

Даатгуулах (Эрсдэлээс өөрийгөө хамгаалах)

Түрээсээр худалдан авсан орон сууцаа эд хөрөнгийн даатгалд даатгуулах бөгөөд энэ нь ирээдүйд учирч болох ус алдах, галын аюулаас хамгаална. Энэхүү даатгалын хураамжийг орон сууцны үнэлгээний дүнгээс тооцдог.
Санхүүгийн түрээсийн үлдэгдэл дүнгээс тооцож амь нас болон гэнэтийн ослын даатгалд хамруулдаг. Энэхүү даатгал нь ирээдүйд учирч болзошгүй олон эрсдэлүүдээс хамгаална.

6

Хамгийн боломжит лизингийн нөхцөлийг сонгох

Та ипотекийн нөхцөл хангаад орон сууцны зээл авах хүсэлтэй байгаа бол таны орлого урт хугацаанд тогтвортой 5-6 жилийн дараа ч сар тутамд төлдөг төлбөрийг төлөх чадвартай байх уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Харин нөгөө талд гадаадад ажиллаж амьдардаг цалин орлого сайтай та урт хугацааны орон сууцны зээл авах нь эрсдэлтэй. Гадаад оронд 5 жил ажиллаад эх орондоо буцаж ирж амьдрах хүсэлтэй, явсан зорилго нь өөрийн гэсэн орон сууцтай болох төлөвлөгөөтэй бол богино хугацааны хүүгийн төлбөр багатай, орлого өндөр байх үедээ төлөөд дуусгах зээл нь тохиромжтой. Тиймээс хүн бүрт таарах лизингийн нөхцөл өөр учир та өөрт тохирох хамгийн тааламжтай лизингийн нөхцөлийг сонгоорой.

Валют
Хадгаламжийн тооцоолуур
Лизингийн тооцоолуур
Фэйсбүүкээр холбогдох