Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа Гадаадад байгаа Монголчуудад зориулсан орон сууцны санхүүгийн түрээс 20% урьдчилгаа
Лизингийн нөхцөл

Санхүүгийн түрээс буюу лизинг гэж юу вэ?

Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн захиалгын дагуу түрээсийн зүйлийг гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр Түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээсийн хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийн өмчлөлийг Түрээслэгчид шилжүүлэх нөхцөл бүхий түрээсийг Санхүүгийн түрээс гэнэ

Орон сууцны лизинг

Гадаадад улсад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан богино хугацаанд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болгох зорилготой.

Бид таны олж буй орлого, одоо байгаа хуримтлалд тулгуурлан танд хамгийн боломжит үл хөдлөх хөрөнгийг санал болгоно.

Лизингийн нөхцөл
  Япон улс Солонгос улс
Валют JPY USD
Урьдчилгаа төлбөр 20% 20%
Жилийн хүү 8-12% 8-12%
Хугацаа 36 сар буюу 3 жил 36 сар буюу 3 жил
Тавигдах шаардлага

 

  • Монгол улсын иргэн, 21 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх
  • Гадаадад байнга оршин сууж хөдөлмөр эрхэлдэг 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан байх

 

 

Бүрдүүлэх материалууд
  • Визний мэдээлэл
  • Гадаад паспорт
  • Иргэний үнэмлэх
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Дансны хуулга
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Холбогдох гэрээнүүд
  • Орлого баталгаажуулах баримтууд

Энэхүү мэдээллийг лизингийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглах болно. Таны асуусан бүтээгдэхүүнд тэнцэх эсэхийг шалгахад ашиглагдана.

Орон сууц худалдан авахад гарах зардлууд

НОТАРИАТ:

Иргэний үнэмлэх, гадаад паспорт, хөдөлмөрийн гэрээ, дансны хуулга, оршин суугаа хаягийн тодорхйлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчуулга, баримт бичгийн хуулбар, өргөдөлд зурсан гарын үсэг зэргийг үнэн болохыг Элчин сайдын Яам гэрчилж нотариатын баталгаа хийнэ. Нотариатын баталгаа хийлгэх иргэд баталгаа хийлгэх баримтынхаа эх хувийг өөрийн иргэний бичиг баримт болох Монгол Улсын гадаад паспорт эсвэл цахим иргэний үнэмлэхийн хамт авчрах хэрэгтэйг анхаарна уу.

Монгол улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яам

Үйлчилгээний нэр төрөл

Хураамж /вон/

Итгэмжлэл / 1 Ширхэг /

6,000 вон

Бусад төрлийн нотариатын үйлчилгээ

2,000 вон

ГХЯ-ны Консулын газарт илгээх үйлчилгээ

10,000 вон

Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам

Үйлчилгээний нэр төрөл

Хураамж /иен/

Бичиг баримтын баталгаажуулалт

500 иен

Бичиг баримт олшруулах, хэвлэх, бусад техник үйлчилгээ /1 тал/

100 иен

 

  Япон улс Солонгос улс
Валют JPY USD
Урьдчилгаа төлбөр 20% 20%
Жилийн хүү 8-12% 8-12%
Хугацаа 36 сар буюу 3 жил 36 сар буюу 3 жил

Орон сууцны лизингийн үйлчилгээг хэрхэн авах вэ?

Та сонгосон орон сууцаа манай лизингийн нөхцөлөөр худалдан авах бол Инвескор Лизинг ХХК-ийн ilease.mn цахим хуудсаар хүсэлт илгээх боломжтой. Мөн Япон, БНСУ дахь төлөөлөгчийн газар болон Монгол дахь төв оффист хандах боломжтой.

Валют
Хадгаламжийн тооцоолуур
Лизингийн тооцоолуур
Фэйсбүүкээр холбогдох